Эмч нарын сайн үйлсийн аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байна


7-р сарын 2
16 цаг 15 минут

 Дундговь аймгийн ЗДТГ БНСУ-ын Гёнги аймгийн Эмч нарын нийгэмлэгтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд тус улсын туршлагатай эмч нар 7 дугаар сарын 2–3-ны өдрүүдэд Дундговь аймгийн төвд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ.

 

Энэ удаагийн үзлэг, оношилгоонд дотор, мэдрэл, шүд, мэс засал, арьс, гоо заслын чиглэлүүдээс гадна хөх, бамбай булчирхайн эхо, эмэгтэйчүүд, хүүхэд, гэмтэл, уламжлалт эмчилгээний үзлэгүүд багтаж байгаа бөгөөд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл мөн хүргэнэ. Үзлэгийг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт зохион байгуулж, 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд 09:00-11:00 цагт цахим бүртгэл хийж, 09:00–18:00 цагийн хооронд үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөжээ.

Тус сайн үйлсийн аян нь хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн онд давхардсан тоогоор 3000 гаруй иргэн хамрагджээ. Мөн өмнөх жилийн үйл ажиллагааны хүрээнд цээжний түлэгдэлтэй болон хурууны наалдацтай хоёр хүүхдийг БНСУ-д 100 хувийн зардлаар хагалгаанд оруулан эмчилж, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлийн хоёр эмчийг богино хугацааны сургалтад хамруулан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлсэн байна.

 

Эдгээр ажил нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой ажил болсон байна. Цаашид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог тогтмол хүргэхийн зэрэгцээ хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгааг хамтран ажиллаж буй хоёр тал онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эмч нарын сайн үйлсийн аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байна1 цаг 25 минутын өмнөБуйр нуурт завьтай аврагчид байнгын хяналт тавина1 цаг 25 минутын өмнөОХУ Энэтхэгээс бензин импортолно1 цаг 26 минутын өмнөИрэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв1 цаг 26 минутын өмнө"Бид засгийн эрхийг авбал төрийг бага мөнгөтэй байлгана"1 цаг 28 минутын өмнөГанцаардагсдад зориулсан робот бүтээжээ1 цаг 50 минутын өмнөТоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгаж байна1 цаг 51 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо1 цаг 57 минутын өмнөСэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна1 цаг 59 минутын өмнө"Морьтой монголжин" тэмцээнд 70 гаруй бүсгүй оролцлоо1 цаг 59 минутын өмнөЛ.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв7 сар 1. 17:07Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав7 сар 1. 17:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.