ОХУ Энэтхэгээс бензин импортолно


7-р сарын 2
16 цаг 14 минут

ОХУ шатахууны хомсдолоо шийдвэрлэхийн тулд Энэтхэгээс далайн тээврээр бензин импортлох гэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Тус улсын 11 цагийн бүс дагуу хомсдол нүүрлэж, шатахуун түгээх станцуудын гадаа урт дараалал үүсэх болсон. Үүнийг дагалдаад бензиний үнэ ч өсөөд байгаа юм. Кремлийн мэдэгдсэнээр ОХУ өөр бусад улстай ч импортын асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгээс дор хаяж 60 мянган тонн бензин импортолж байгаа бололтой. Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, тус бүртээ 30 мянга, 40 мянган тонн бензин ачсан хоёр танкер замдаа гарсан байж магадгүй. Энэтхэгийн чухам аль компаниас шатахуун нийлүүлж байгаа нь тодорхойгүй байна.

ОХУ нийтдээ 400 мянган тонн бензинийг Беларусь тэргүүтэй янз бүрийн улсаас импортлохоор төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Беларусийн хувьд аль эртнээс Орос руу шатахуун нийлүүлээд эхэлсэн байгаа улс. Тус улс зургадугаар сарын эхний хагаст Орос руу төмөр замын тээврээр 70 мянга гаруй тонн бензин нийлүүлжээ. Энэ нь тавдугаар сарын эхний хагастай харьцуулахад бараг гурав дахин өссөн үзүүлэлт аж.

ОХУ-д зуны улиралд шатахууны эрэлт өндөр байдаг бөгөөд өдөрт дор хаяж 110 мянган тонн бензин хэрэглэдэг. Гэтэл энэ цаг үед Украины цохилтуудаас болж газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон бусад дэд бүтцийн ажиллагаа доголдож, шатахууны хомсдол нүүрлэсэн гэдгийг ерөнхийлөгч Путин албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.