Ирэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв


7-р сарын 2
16 цаг 14 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын санаачилсан УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль УИХ-ын нэгдсэн чуулганы 2026 оны долдугаар сарны 2-ны өдрийн хуралдаанаар 85 хувийн саналаар дэмжигдэн, батлагдлаа.


Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр даатгуулагч шимтгэлийнхээ 1 хувийг сайн дураар хуримтлуулах, улсаас 50 хувийн урамшуулал авах, үлдэгдлийг өв залгамжлагчид нь өвлүүлэх тэтгэврийн мөнгөн хуримтлалын тогтолцоог бүрдүүлсэн. Мөн ажил эрхэлдэг 15-24 насны суралцагчдыг өөрийн хүсэлтээр шимтгэлээс чөлөөлөн 26 нас хүрэхээсээ өмнө нөхөн төлөх уян хатан нөхцөлийг нээж өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээтэй иргэн хажуугаар нь ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол давхар шимтгэл төлөхгүй байх сонголтыг мөн олгожээ.  Үүнээс гадна 5-аас ихгүй ажилтантай ажил олгогчийн гурав хүртэлх ажилтны шимтгэлийг 36 сар, хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлж жижиг бизнесийг дэмжихээр зохицуулсан байна.  Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх үүднээс үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг эрсдэлийн зэргээс хамаарч 0.3 хувь, 1.2 хувь, 2.2 хувь болгон тус тус бууруулж, нийгмийн даатгалд анх удаа даатгуулж буй иргэдийн тэтгэврийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 хувиар тооцон 24 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгажээ. Ингэснээр нийгмийн даатгалын тогтолцоонд “шударга” зарчим нэвтрүүлж олон жил НДШ төлсөн хүн нь өндөр тэтгэвэр авдаг болно.

Нийгмийн даатгалын тогтолцоо гурван тулгуурт болж, ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн эрх зүйн орчин сайжирч, одоо тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эмч нарын сайн үйлсийн аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байна1 цаг 18 минутын өмнөБуйр нуурт завьтай аврагчид байнгын хяналт тавина1 цаг 19 минутын өмнөОХУ Энэтхэгээс бензин импортолно1 цаг 19 минутын өмнөИрэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв1 цаг 20 минутын өмнө"Бид засгийн эрхийг авбал төрийг бага мөнгөтэй байлгана"1 цаг 22 минутын өмнөГанцаардагсдад зориулсан робот бүтээжээ1 цаг 44 минутын өмнөТоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгаж байна1 цаг 44 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо1 цаг 51 минутын өмнөСэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна1 цаг 52 минутын өмнө"Морьтой монголжин" тэмцээнд 70 гаруй бүсгүй оролцлоо1 цаг 53 минутын өмнөЛ.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв7 сар 1. 17:07Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав7 сар 1. 17:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.