Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо


7-р сарын 2
15 цаг 42 минут

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.

 

Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. Улмаар Ардчилсан намын бүлгийн завсарлага өнөөдөр дуусаж, дахин сунгах хүсэлт гаргасан боловч УИХ-ын дарга татгалзав. Үргэлжлүүлэн М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох нууц санал хураалт явуулахад 91 гишүүн оролцсоноос 77 нь дэмжсэнээр УИХ-ын тогтоолыг баталлаа. Түүний хувьд Монголбанкинд тасралтгүй 16 жил ажиллажээ.


Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 2001-2004 онд Япон улсын Хакүо ахлах сургууль,
  • 2004-2008 онд Япон улсын Хакүо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль,
  • 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн,
  • 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч,
  • 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал,
  • 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар,
  • 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар ажилласан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.