Сэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна


7-р сарын 2
15 цаг 41 минут

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцов.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг илүү үр ашигтай, нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн хурд, чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буйг онцлов. Мөн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нийслэлийн тэргүүлэх зорилтын нэг болохыг илэрхийллээ.

Дэлхийн банкны техникийн хяналтын төслийн баг Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм. Үүнд, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги, Авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөө, Нийтийн тээврийн стратеги, Хурдны менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг багтаж байна. 

Улаанбаатар хотод замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг асуудал тулгамдсан хэвээр байгаа бөгөөд ухаалаг тээврийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг талууд онцолсон юм. Иймээс авто замын дэд бүтэц, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем, хөдөлгөөний удирдлага, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгааг нийслэлийн төлөөлөл илэрхийллээ.

Уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр оролцсон бөгөөд Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд Яармаг, Нарны зам, Сэлбэ гол, Өнөр хороолол, Баянхошуу чиглэлийн авто замуудыг гол замын сүлжээтэй уялдуулан цогцоор нь хэрэгжүүлж байгааг онцлов. Мөн Сэлбэ гол дагуух авто замын өнгөн хучилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн талаар мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.