"Морьтой монголжин" тэмцээнд 70 гаруй бүсгүй оролцлоо


7-р сарын 2
15 цаг 40 минут

Хөвсгөл аймагт морин спортын уламжлалыг хадгалан хөгжүүлэх, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол ахуйг сурталчлах зорилготой “Морьтой монголжин-2026” тэмцээн өргөн дэлгэр зохион байгууллаа.

 

Тэмцээнд 70 гаруй бүсгүй морьтой оролцож, буухиа уралдаан, морины тухай дууны уралдаан, ойрын зайн уралдаан, ташуур шүүрэх зэрэг төрөлд өрсөлдөн, морь унах ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон байна.

 

Нээлтийн үеэр морьтон эмэгтэйчүүд сүрлэг парад жагсаал хийж, үндэсний хувцас, морин тоног хэрэгслийн өнгө үзэмжийг олон нийтэд толилуулжээ.

 

Мөн өв соёлоо эрхэмлэн дээдэлж, үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүдийн дундаас “Морьтой монголжин” шалгаруулж, монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулсан байна.

 

Тус аймагт “Морьтой монголжин” тэмцээнийг өнгөрсөн онд бүсгүйчүүдийн санаачилгаар анх удаа зохион байгуулсан бол энэ жил “Морьтон монголжин” төрийн бус байгууллага байгуулж, 12 суманд төлөөлөлтэй болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.