Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав


7-р сарын 1
17 цаг 06 минут

Мягмар гарагт Японы үндэсний валютын ханш унаж, 1 ам.доллар 162 иентэй тэнцсэн нь 1986 оны 12 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. 

 Ам.долларын ханш ийнхүү чангарахад АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцыг тогтоон барих зорилгоор энэ онд бодлогын хүүгээ дахин өсгөж магадгүй гэсэн таамаглал голлон нөлөөлжээ. Мөн Ирантай холбоотой зөрчилдөөнөөс шалтгаалан нефть, хийн үнэ өссөн нь, түүнчлэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээл сэргэж байгаа нь нөлөөлсөн байна. 

Нөгөө талаас, Японы Төв банк бодлогын хүүгээ өсгөх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул Япон, АНУ-ын Төв банкуудын бодлогын хүү хоорондох зөрүү ойрын хугацаанд багасах магадлал бага байна.

Японы эрх баригчид иенийн ханшийг тогтворжуулахын тулд зах зээлд интервенц хийж магадгүй гэсэн таамаглал гарч буй энэ үед тус улсын Сангийн сайд Катаяма Сацүки валютын зах зээлийн нөхцөл байдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Валютын ханш хэлбэлзэх бүрд тайлбар өгөхгүй хэмээн тэрбээр хэлээд, шаардлагатай үед зохих арга хэмжээг авна гэж мэдэгджээ.

 Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед "Nikkei" индекс 70.062 нэгжид хүрч даваа гаргийнхаас 594 нэгжээр өссөн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшиндээ хүрсэн хэдий ч энэ нь хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлсөнгүй. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааг идэвхтэй худалдан авсан боловч хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт гарах АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээллийг хүлээж байгаатай холбоотойгоор өдрийн дунд үед багассан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.