Хавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ


7-р сарын 1
17 цаг 01 минут

Хавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар  тоног төхөөрөмж нийлүүлнэЯпон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан нар солилцох ноот бичигт өчигдөр гарын үсэг зурав.

Японы 980 сая иен хүртэлх санхүүжилтийн буцалтгүй тусламжаар “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, тоног төхөөрөмж элэгдэж хуучирснаас оношилгоо, эмчилгээг шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсдэг. 

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) нь үндэсний хэмжээнд энэ чиглэлээр өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилдэг цорын ганц лавлагаа шатлалын эмнэлэг юм. Тус төвийн чадавхыг бэхжүүлэх нь Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бүхэлд нь сайжруулахад чухал хувь нэмэр оруулна.

Компьютер томографийн аппарат (CT), маммографийн төхөөрөмж, хэт авиан оношилгооны аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, ХСҮТ-ийн хавдрын эрт илрүүлэг, эрт оношилгоо, зохистой эмчилгээний тогтолцоог бэхжүүлэх зорилготой.

Мөн энэ төсөл Монгол Улс дахь “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (UHC)-ыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд,Япон, Монгол хоёр орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.