Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна


7-р сарын 1
16 цаг 59 минут

Наран дээр хамгийн дээд "Х1.1" ангилалд хамаарах хүчтэй дэлбэрэлтээс үүссэн плазмын урсгал Дэлхий рүү ойртон ирж байгаа бөгөөд долоодугаар сарын 2-ны орой соронзон шуурга дэгдэх магадлалтай байна. Уг соронзон шуурга нь G3 түвшинд хүрч болзошгүйг Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн нарны одон орон судлалын лаборатори мэдээлжээ. 

 

Зургаадугаар сарын эхнээс хойш Наран дээр Х1.1 баллаар хэмжигдэх хамгийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн байна. 

 

"Хэдийгээр Наран дээрх дэлбэрэлт нь дундаж хүчтэй байсан хэдий ч идэвхжилтэй хэсгүүд нь яг одоо Нар-Дэлхийн шулуун шугам дээр байрлаж байгаа тул Дэлхий рүү чиглэх шуурга нэлээд мэдрэгдэхүйц байх болно. Энэ удаад хамгийн дээд түвшний соронзон шуурга болон цацрагийн шуурга болох төлөвгүй байгаа бөгөөд, мөн дээд түвшний өмнөх шаталбар болох G4 түвшинд хүрэх магадлал бага байна. Гэсэн хэдий ч G3 (хүчтэй) ангиллын үзэгдэл болох магадлал өндөр байна. Түүнчлэн энэхүү шуурга нь энэ оны гуравдугаар сараас хойших хамгийн хүчтэй соронзон шуурга болох төлөвтэй байна" гэж уг мэдээлэлд дурджээ.

 

Нарны дэлбэрэлтээс үүссэн плазмын үүл маргааш буюу долоодугаар сарын 2-ны өдөр Дэлхийн агаар мандалд хүрэх төлөвтэй байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв1 цаг 10 минутын өмнөАм.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав1 цаг 11 минутын өмнөХэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ГОЛ ЗААЛТУУД1 цаг 13 минутын өмнөНаршихаас сэргийлэх аргууд1 цаг 15 минутын өмнөХавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ1 цаг 17 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ1 цаг 17 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 18 минутын өмнөХүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна1 цаг 18 минутын өмнөСангийн яам шүүхийн төсвийг танадгийг шийдвэрлэхийг хүсэв1 цаг 19 минутын өмнөМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА1 цаг 23 минутын өмнө"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"6 сар 30. 12:09Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна6 сар 30. 12:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.