МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА


7-р сарын 1
16 цаг 55 минут

May be an image of one or more people, newsroom, dais and text

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр "Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан.
-Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6 %
-Төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс 6 %
-Давхардуулсан Рио Тинто SOW үйлчилгээнд жилд 27.27 сая ам.доллар тус, тус төлдөг.
Энэ нь ойролцоогоор 10 хувь хүрч байсан. Бид хэлэлцээрийн өмнө олон улсын компани зөвлөхөөр авснаар энэ хүү дунджаар 4.4 хувьд байхад болно гэдэг гаргалгааг бидэнд гаргаж өгсөн. Ингээд хэлэлцээрийн үр дүнд 3.95 руу орууллаа. 2 төлбөрийг шууд тэглэх буюу байхгүй болголоо. 2.2 тэрбум ам.долларын зардлыг тэглэсэн.
"Онтре"-тэй хэлцэл хийх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Бид ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй. "Онтре"-г явуулъя гэвэл хэлэлцээ заавал хийнэ. Үндсэн хуулийн 6.2-д заасан Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ирнэ гэсэн зарчимд суурилна.
Үр дүнг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хуультай учраас нуух хаах зүйл юу ч байхгүй. Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг нууцаар хуваах тухай ямар ч хэлцлийг зөвшөөрөхгүй. "Оюу толгой", "Онтре"-т хоёуланд нь хэлсэн. Шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. АМНАТ, хувь эзэмших гээд бүх хувилбарыг тооцож үзээд аль ашигтайг сонгож гэрээгээ байгуулна" гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв1 цаг 6 минутын өмнөАм.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав1 цаг 7 минутын өмнөХэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ГОЛ ЗААЛТУУД1 цаг 9 минутын өмнөНаршихаас сэргийлэх аргууд1 цаг 11 минутын өмнөХавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ1 цаг 13 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ1 цаг 14 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 14 минутын өмнөХүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна1 цаг 14 минутын өмнөСангийн яам шүүхийн төсвийг танадгийг шийдвэрлэхийг хүсэв1 цаг 15 минутын өмнөМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА1 цаг 19 минутын өмнө"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"6 сар 30. 12:09Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна6 сар 30. 12:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.