Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ


6-р сарын 29
14 цаг 25 минут

 Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Даян дэлхийн байгаль орчны сан”-гийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг албан ёсоор нээлээ.

 

Нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ дөрөвдүгээр сард төслийн баримт бичигт гарын үсэг зурсан бол өнөөдөр бэлтгэл үе шатнаас бодит хэрэгжилтийн үе рүү шилжиж байна. Төслийг хэрэгжүүлэхэд “Даян дэлхийн байгаль орчны сан”-гийн 7.26 сая ам.долларын буцалтгүй тусламж, Засгийн газар болон түнш байгууллагуудын 227.8 сая ам.долларын хамтын санхүүжилт карцуулна. Үр дүнд 11.8 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, 39 мянга гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 75 мянга гаруй иргэнд шууд үр өгөөжийг хүргэхээр зорьж байгаа” гэдгийг онцлов.

 

Энэхүү төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд хотжилт цаашид ч эрчимжих төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн агаар, орчны бохирдол, газрын доройтол, үерийн эрсдэл, хог хаягдал, ногоон байгууламжийн хомсдол зэрэг сорилт хотуудын өмнө тулгардаг. Эдгээр нь зөвхөн байгаль орчны бус, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, хотуудын өрсөлдөх чадварын асуудал юм. Тэгвэл эдгээр асуудлыг энэ төслийн хүрээнд шийдвэрлэнэ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ1 цаг 9 минутын өмнө"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"6 сар 26. 14:36Ормузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв6 сар 26. 14:36"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"6 сар 26. 14:34Сая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй6 сар 26. 14:32Ч.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа6 сар 26. 14:31Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ6 сар 26. 14:30Нутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон6 сар 26. 14:29Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө6 сар 26. 14:29"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"6 сар 26. 14:28ДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ6 сар 26. 14:27“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.