Ормузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв


6-р сарын 26
14 цаг 36 минут

Ормузын хоолойн усан замд ачааны хөлөг онгоц халдлагад өртсөн тул НҮБ-ын Олон улсын далайн байгууллага 11 мянга гаруй далайчныг аюулгүй нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгөө цуцалжээ. Мөн энэхүү халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөөд байна.

Тодруулбал, брент маркийн газрын тосны үнэ дөрвөн хувиар өсч, баррель нь 74.89 ам.долларт хүрэв. АНУ, Иран улсууд дайныг зогсоох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа газрын тосны үнэ огцом унасан боловч одоогоор брент маркийн газрын тосны үнэ дайны өмнөх түвшингээс гурав орчим хувиар өндөр байна.

Өнөө өглөөний байдлаар /2026.06.26/ Япон, Өмнөд Солонгос, Хонконг, Тайванийн гол индексүүд огцом уналттай байна. Токиогийн Никкей 225 индекс болон Сөүлийн Коспи индекс өглөөний арилжаагаар гурав илүү хувиар унасан бол Тайекс нэг орчим хувиар унасан байна.

"MarineTraffic" болон "Kpler" хөлөг онгоцны хяналтын платформуудын мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдөр 70 хөлөг онгоц усан замаар дамжин өнгөрсөн нь өмнөх өдрөөс хоёр дахин их үзүүлэлт байжээ. Мөн энэ нь гуравдугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр өдөр тутмын үзүүлэлт болсон байна.

Хэд хэдэн хэвлэлд мэдээлснээр, Оманы эргийн ойролцоох хоолойг гатлах гэж явсан ачааны хөлөг онгоц баруун талаараа суманд өртсөн аж. АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнууд энэ халдлагын цаана Иран байгаа гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"1 цаг 35 минутын өмнөОрмузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв1 цаг 36 минутын өмнө"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"1 цаг 37 минутын өмнөСая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй1 цаг 39 минутын өмнөЧ.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа1 цаг 40 минутын өмнөРоботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ1 цаг 41 минутын өмнөНутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон1 цаг 42 минутын өмнөГ.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө1 цаг 43 минутын өмнө"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"1 цаг 43 минутын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ1 цаг 44 минутын өмнө“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06Он гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ6 сар 25. 13:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.