Төсвийн байнгын хорооны тогтоолоор нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтад ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. УИХ-ын зарим гишүүн энэ сонсголтой холбоотойгоор АТГ-т шаардлага хүргүүлж буй тухай мэдээлэл хийлээ.
Нийслэлийн газар олголт болон төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой зөрчилтэй асуудлуудыг нарийвчлан шалгах зорилгоор УИХ-ын чуулганаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Төрийн эрх барьж байгаа Засгийн газрын тэргүүн, намын дарга өөрчлөгдөж байгаа. Гэвч үнэндээ хэн төрийг удирдаж байна вэ гэвэл төрийн эрхийг барьж байхдаа санхүүгийн схем, авлигын бүтэц, хууль шүүхийн хонгил угсарсан хүмүүс. Тэд одоо хүртэл төрийг удирдаж байгаа нь тодорхой. Хянан шалгах түр хороо байгуулагдвал хамгийн түрүүнд хэний нэр яригдах вэ?. Газар гэхээр хэний нэр хамгийн түрүүнд орж ирдэг вэ, Миеэгомбын Энхболд.
Тэр хүн УИХ-ын дарга байхдаа УИХ-ын индэр дээрээс өөрийг нь шүүмжилсэн УИХ-ын гишүүнд хандаж хэлсэн үгийг нь бид мартчихсан. “Би чамд сайн санаж талбайн хажууд газар өгсөн биз дээ” гээд ач нэхээд, газар бэлэглэдэг гэдгээ өөрөө зарлаж байлаа.
Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс төр барьж буй учраас манай хянан шалгах түр хороог эсэргүүцээд байгаа юм. Бид өнөөдрийн түгжрэл, нийгмийн стресс бухимдал, авлигатай холбоотой асуудлыг оношилж эмчилье гэвэл өнгөрснийг ярихаас өөр арга байхгүй. Газар даргын халаасанд байсан. Одоо иргэн өмчилсөн байсан ч олуулаа дэмжих юм бол таны газрыг хурааж аваад орон сууц барих нөхцөл үүсэх нь” гэлээ.

Сэтгэгдэл бичих