Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ


6-р сарын 26
14 цаг 30 минут

Хонконгийн эмч нар бичил мэс заслын шинэ хөтөлбөрийн хүрээнд амьд донороос роботын тусламжтайгаар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн тухай "South China Morning Post" сонинд мэдээлжээ. 

 

Хонконгийн их сургуулийн судалгааны багийн мэдээлснээр, Хатан хаан Мариягийн нэрэмжит эмнэлгийн мэргэжилтнүүд өнгөрсөн оноос хойш роботын тусламжтай технологийг ашиглан 48 мэс заслыг амжилттай хийжээ. Эдгээр бүх мэс засал нь хожуу илрэх эсвэл мэс заслын дараах хүндрэл үүсээгүй амжилттай болсон байна. 

Энэхүү шинэ технологи нь 0.1 мм хүртэлх зузаантай нарийн бүтэцтэй ажилладаг уламжлалт бичил мэс заслын хязгаарлагдмал байдлыг даван туулж чаджээ. "Мэс засалчдад тулгардаг гол бэрхшээл нь олон цагаар эвгүй байрлалд ажилласнаас болж ядрах, гар чичрэх асуудал байдаг. Харин роботжуулсан систем нь эдгээр асуудлыг шийдэж, мэс засалчдын суралцах хугацааг ч багасаж байна" хэмээн  эмч Велда Чоу Линю ярилаа.  

 Роботын тусламжтай мэс заслын үед эмч зориулалтын тухтай сандалд сууж, жойстик (удирдах гар) ашиглан роботын манипуляторуудыг удирддаг. Тусгай 3D шилний тусламжтайгаар мэс заслын талбарыг дэлгэцээр олон дахин томруулж, орон зайн баримжаатайгаар хардаг байна. Энэхүү систем нь эмчийн гарын хөдөлгөөнийг роботын үйлдэл болгон өндөр нарийвчлалтайгаар хөрвүүлэх бөгөөд хурууны чичрэлтийг зогсоож өгдөг ажээ.

Уг технологийг нэг жилийн өмнөөс туршиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хэдэн арван өвчтөн роботын тусламжтай мэс засалд оржээ. Энэхүү технологийг хавдар авах, тунгалгийн системийн мэс засал болон гэмтэл бэртлийн эмчилгээнд ашиглаж байсан бол энэ оны дөрөвдүгээр сард амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн байна.

Элэг шилжүүлэн суулгах төвийн захирал Альберт Чан Чи-яны хэлснээр, хамгийн нарийн төвөгтэй ажил бол 1-2 мм-ийн голчтой элэгний артерийн судсыг холбох байдаг гэнэ. Хэрэв уг судас бөглөрвөл шилжүүлэн суулгасан эрхтэн ажиллагаагүй болж, өвчтөний амь насанд аюул учирдаг байна. Робот нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдааг арилгаж, оёдлыг маш нарийн хийж гүйцэтгэдэг ажээ. 

 Хонконгийн мэргэжилтнүүд энэхүү бичил мэс ажилбарын роботуудыг улсын эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор судалгааны багийнхан уг системийг цөсний сувгийн мэс засалд ашиглах боломжийг судалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"1 цаг 32 минутын өмнөОрмузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв1 цаг 33 минутын өмнө"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"1 цаг 35 минутын өмнөСая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй1 цаг 36 минутын өмнөЧ.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа1 цаг 37 минутын өмнөРоботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ1 цаг 39 минутын өмнөНутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон1 цаг 40 минутын өмнөГ.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө1 цаг 40 минутын өмнө"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"1 цаг 41 минутын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ1 цаг 41 минутын өмнө“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06Он гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ6 сар 25. 13:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.