Нутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон


6-р сарын 26
14 цаг 29 минут

Намайг Батдоржийн Баяржавхлан гэдэг. Жирийн нэг эмэгтэй.

 

Хөдөө, орон нутгийг зорин ажиллах шийдвэрт “Аавынхаа дэргэд төрийн ажил сураад ав” гэсэн аавын минь үг хамгийн их нөлөөлсөн. Анхандаа түр хугацаанд ажиллана даа гэж бодож явсан. Нэг мэдэхэд нутаг усандаа дасаж, уул ус, цэвэр агаар, амар тайван орчинд сэтгэлээ өгчээ.

 

Миний амьдралд хоёр “дүр” бий. Нэг нь 18 жил ажиллаж буй газрын албаны мэргэжилтэн, нөгөө нь яруу найрагч. Энэ хоёр зам миний амьдралыг тэнцвэржүүлж, урагшлуулж байдаг хэмээн бодохоор бахархалтай санагддаг. Нутагтаа үлдэх сонголт одоо насан туршийн минь шийдвэр болсон.

 

Зарим хүн газрын албаны мэргэжилтнийг зөвхөн газар олгодог хүн гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ бид газар нутгийг зөв зохистой зохион байгуулах, дахин төлөвлөлт хийх, газрын төлөв байдал, чанарт хяналт тавих, иргэдэд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг хариуцлагатай үүргийг өдөр тутам гүйцэтгэдэг.

 

Мэдээж энэ замд шантрах үе байсан. Гэвч хамт олон, аав ээжийнхээ итгэлийг алдахгүйг хичээн, салбарынхаа хөгжил дэвшилд гар бие оролцож, олон чухал үйл явдлын гэрч болж, орон нутагтаа сайхан ажиллаж, амьдарч явна.

 

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Батдоржийн Баяржавхлан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"1 цаг 38 минутын өмнөОрмузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв1 цаг 38 минутын өмнө"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"1 цаг 40 минутын өмнөСая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй1 цаг 42 минутын өмнөЧ.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа1 цаг 43 минутын өмнөРоботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ1 цаг 44 минутын өмнөНутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон1 цаг 45 минутын өмнөГ.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө1 цаг 45 минутын өмнө"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"1 цаг 46 минутын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ1 цаг 47 минутын өмнө“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06Он гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ6 сар 25. 13:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.