"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"


6-р сарын 26
14 цаг 28 минут

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд малчны нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг зайнаас сургахтай холбоотой хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа өнөөдөр мэдээллээ.

Тэдний мэдээлснээр, нэр бүхий гишүүдийн санаачилсан уг хуулийн төсөл Байнгын хорооны шатанд дэмжигдсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжих эсэх асуудлыг санал хураахаар болжээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Нэгдсэн чуулганаар нэг асуудлыг кноп дараад шийдэх гэж байна. Үүнийг эсэргүүцэж байгаа учраас нийгмийн дэмжлэг хүсэж энэ хэвлэлийн бага хурлыг яаравчлан хийж байгаа юм. 

Нэгдүгээрт малчны хүүхэд гэсэн ялгаа гаргаж байна. Хоёрдугаарт бага ангийн хүүхдийг зайнаас сургах шийдвэр гаргах гэж байна. Ковид-19 цар тахлын сургамжийг мартаагүй байх гэж би найдаж байна. Цар тахлын улмаас үүдсэн олон асуудлаа бид одоо хүртэл шийдэж чадаагүй.

Тэр үр дагаврын төлөөсийг бид маш их үнэ цэнээр төлж байгаа. Ялангуяа эцэг эхчүүд маань нэг, хоёрдугаар ангийн хүүхдээ цахимаар сургах гэж ямар зүйлсийг даван туулсныг эргэн санах ёстой. Тэр дундаа малчны нэг, хоёрдугаар ангийн хүүхдийг гэрээр сургах нь гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгална гэдэг үндэслэл хэлж байна. Ийм ядмаг байдлаар бид гэр бүлийн асуудлыг шийдэхгүй. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байна" гэлээ.

"Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: Малчны нэг, хоёрдугаар ангийн хүүхдийг гэрээс нь сургах боломжгүй гэж боловсрол судлаачид үздэг. Ялангуяа унших зэрэг маш хүнд академик хүнд суурь чадварт суралцаж буй хүүхдүүдийг гэрт нь эцэг эх нь сургах ямар ч боломжгүй. 

Багш нарыг гэрээр нь очиж хичээл заалгах буюу явуулын багш хийлгэнэ гээд байгаа. Багш нар өвлийн хүйтэнд Алтайн нуруугаар, айлаар хэсээд хүүхэд сургана гэдэг бол үнэхээр хэрэгжих боломжгүй хуулийн заалт энэ хуулийн төсөлд бий. Багш нарын унааны зардал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн хангах юм бэ? 

Арайхийн багш нарын дутагдлаа шийдэх гэж байхад дахиад л орон нутагт багш тогтохгүй байх бодлогын үндэс тавигдах гэж байна гэж багш нарын талаас санаа зовж байна. 

Хүүхдийн талаас гэвэл Монгол Улс хүүхдээ дотуур байраар хангаж малчны хүүхдийг боловсрол эзэмшүүлж ирсэн гэдгээрээ дэлхийд алдартай. Боловсрол судлаачид энэ дотуур байрны шийдэл гэж Монголчуудын боловсролын бодлогын түүхэнд оруулж ирсэн сайн жишиг үздэг. Гэтэл дотуур байраа хүүхдэд ээлтэй болгож, 24 цагт гурван ээлжээр асрагч ажиллуулж, хүүхдийг дотуур байранд байрлангаа чанартай боловсрол эзэмших бодлогын шийдвэр гаргахын оронд гэрт нь байлгаж, ахуйн ажилдаа түүртэж байгаа малчин ээжүүдийг дахиад хүүхдийнхээ хичээлийг хийлгэх нөхцөл рүү түлхэж байгаа нь жендэрийн хувьд ч маш тохиромжгүй бодлого.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"1 цаг 35 минутын өмнөОрмузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв1 цаг 36 минутын өмнө"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"1 цаг 38 минутын өмнөСая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй1 цаг 39 минутын өмнөЧ.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа1 цаг 40 минутын өмнөРоботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ1 цаг 41 минутын өмнөНутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон1 цаг 42 минутын өмнөГ.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө1 цаг 43 минутын өмнө"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"1 цаг 43 минутын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ1 цаг 44 минутын өмнө“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06Он гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ6 сар 25. 13:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.