ДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ


6-р сарын 26
14 цаг 27 минут

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 102,975 шоо метр үнс зөөсөн байна. Бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узелийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлуудыг гүйцэтгэж дуусжээ.

Төслийн хүрээнд 26 нэгж талбарыг чөлөөлөхөөс 25 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Мөн төслийн талбайд инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. 

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй. Түншлэлийн нийт хугацаа нь 27 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Төлөвлөгөөгөөр 2028 онд ашиглалтад өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан байна. 

Түншлэлийн хүрээнд 300МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга, байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын  систем болон станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"1 цаг 34 минутын өмнөОрмузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв1 цаг 35 минутын өмнө"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"1 цаг 37 минутын өмнөСая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй1 цаг 38 минутын өмнөЧ.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа1 цаг 39 минутын өмнөРоботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ1 цаг 41 минутын өмнөНутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон1 цаг 42 минутын өмнөГ.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө1 цаг 42 минутын өмнө"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"1 цаг 43 минутын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ1 цаг 43 минутын өмнө“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06Он гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ6 сар 25. 13:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.