Элсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ


6-р сарын 25
10 цаг 03 минут

Элсэлтийн шалгалт өнөөдөр /2026.06.25/ орон даяар 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтадд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байгаа ажээ. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ. Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргийг авч очно.

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ1 цаг 20 минутын өмнөОн гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ1 цаг 23 минутын өмнөТөрийн далбааны өдрөөр 8500 цэргийн парад болно1 цаг 48 минутын өмнөГазрын тосны үнэ Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрлээ1 цаг 52 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 53 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 56 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана2 цаг 2 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана2 цаг 4 минутын өмнөЗавхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ2 цаг 4 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан уу?2 цаг 5 минутын өмнөЭлсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ4 цаг 23 минутын өмнөУвс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.