Бурхан халдун уулын тахилга өнөөдөр болно


6-р сарын 23
11 цаг 00 минут

Төрийн тахилгат "Бурхан Халдун" хайрханы тахилга өнөөдөр болно.

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтана. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг "Хадун хайрхан" гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгөөр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж, "Бурхан Халдун" болсон. 

Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан бий.

Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо бий.

Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан.

1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон. Түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна1 цаг 18 минутын өмнө“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ1 цаг 19 минутын өмнөЭлсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана1 цаг 24 минутын өмнөЭнэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна1 цаг 26 минутын өмнө"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"1 цаг 27 минутын өмнөХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ1 цаг 27 минутын өмнө₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо1 цаг 28 минутын өмнөМонголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна1 цаг 34 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА1 цаг 38 минутын өмнөБурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 цаг 59 минутын өмнөЭнэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.