Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ


6-р сарын 20
11 цаг 56 минут

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулан, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарын хамт олонд хүсэн ерөөлөө.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Салбарын яам төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэхийн тулд:

  • Цахим засаглалыг бэхжүүлэх,
  • Харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх,
  • Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • 5G технологи нэвтрүүлэх,
  • Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх
  • Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх,

Хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтрахад анхаарч байна. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж, нээлттэй хэлэлцүүлж эхэлжээ.

Төсөл батлагдсанаар цахим орчинд хүүхдийг хамгаалах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй Ногоон дата төвүүд байгуулах зэрэг боломж бүрдэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Намсрайн Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэрэнбатын Баасанхүү нарт Гавьяат холбоочин цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав1 цаг 15 минутын өмнөУлсын нисэхийн тухай хуулийг батлав1 цаг 15 минутын өмнөХойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав1 цаг 17 минутын өмнөЭнэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв1 цаг 17 минутын өмнөЕ-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно1 цаг 18 минутын өмнөӨндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ1 цаг 18 минутын өмнө“Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна“1 цаг 19 минутын өмнөЗасгийн газрын гадаад өр стратегийн баримт бичигт заасан түвшнийг давлаа1 цаг 19 минутын өмнөХэрэв салхи салхилбал тэр баялаг шүү1 цаг 20 минутын өмнөКазахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.