Хэрэв салхи салхилбал тэр баялаг шүү


6-р сарын 20
11 цаг 54 минут

Монголын тал нутгаар үлээх салхи бол энгийн нэг байгалийн үзэгдэл биш ирээдүйн ногоон эдийн засгийн хамгийн том баялаг.

Салхин сэнсний далбаа ачсан тээврийн цуваа БНХАУ-ын Шэньяан хотын General electric компанийн үйлдвэрээс хөдлөв. Цуваа 2000 км зогсолтгүй явахад 24 цагийн дараа Эрээн хотод хүрнэ...

Хилийн зурвасаар дөнгөж гараад нэг километр ч зам туулж амжилгүй эхний машин элсэнд суучихлаа. Бүгд ээлжлэн ухаж хүн бүр хүчин чармайлт гаргасны эцэст элснээс гарав. 

Замын-Үүдээс 100 гаруй км яваад хэн ч таамаглаагүй бас нэгэн асуудал тулгарлаа. Донсолгоонд урт далбаа сэгсрэгдсэнээс татлага үрэгдэн сэмэрчээ. Шороон замаар явахдаа засмалаар тээвэрлэдэг жишгээр бэхэлгээ хийж болохгүйг бүгд ойлгов.

Нэмж кран татлага авчруулахаар боллоо. Хагас өдрийн дараа бэхэлгээг сайжруулаад цуваа замдаа гарав. Чойроос засмал замд нийлснээр тээвэрчид Салхитын зүг сэтгэл амар жолоо мушгив.

Ийнхүү зун, намрын турш салхин цахилгаан үүсгүүрийн далбаа, багана болон бусад эд анги, тоног төхөөрөмж ачсан хүнд даацын автомашинууд Хятад, Монгол хооронд уухилав (Эх сурвалж: Салхит салхин цахилгаан станц баримтат кино).

Энэ бол Улаанбаатараас 73 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах их салхилдаг тул “Салхит” гэж нэрлэсэн уулын оройд байрлах “Салхит” салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын эхэн үеийн түүх. 

Ингэж Монгол Улс салхин цахилгаан станцтай болсон юм. Ийнхүү Монголын тал нутгаар хэрэн хэсүүчлэх салхийг ашиглан эрчим хүч гарган авч, өдгөө бид энэ цахилгааныг гэр сууцаа халаахаас эхлээд гар утсаа цэнэглэхэд ашиглаж эхэлсэн юм. 

Дэлхийн салхины өдөр (World windy day) өнөөдөр тохиож байна. Салхины эрчим хүчний ач холбогдол, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг олон нийтэд таниулах зорилгоор энэ өдрийг Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл болон Европын Салхины Эрчим Хүчний Ассоциацын санаачилгаар 2007 оноос тэмдэглэж эхэлжээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл болон үүний ард ажилладаг инженер, техникчдийг онцолж байна.

Ньюком групп "Клин Энержи" ХХК-ийг 2004 онд байгуулж, 2013 оны зургаадугаар сард Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 50 мВт хүчин чадалтай 31 салхин турбин бүхий "Салхит" салхин цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан.

Дараа нь "Клин Энержи Ази" ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулж, 25 ширхэг салхин цахилгаан үүсвэрээс бүрдэх нийт 50  МВт-ын хүчин чадал бүхий "Цэций" салхин паркийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж байгуулсан. 

Эдгээр дэд станцын үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж байгаа. Харахад эргэж л байдаг том салхин турбинүүд хэрхэн цахилгаан үйлдвэрлэдэг, үүний ард хэн ямар ажил гүйцэтгэж, салхинаас гарган авч буй сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын байгаль орчин, уур амьсгал, эдийн засаг, тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ? 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав1 цаг 13 минутын өмнөУлсын нисэхийн тухай хуулийг батлав1 цаг 13 минутын өмнөХойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон1 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав1 цаг 15 минутын өмнөЭнэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв1 цаг 15 минутын өмнөЕ-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно1 цаг 16 минутын өмнөӨндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ1 цаг 16 минутын өмнө“Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна“1 цаг 17 минутын өмнөЗасгийн газрын гадаад өр стратегийн баримт бичигт заасан түвшнийг давлаа1 цаг 17 минутын өмнөХэрэв салхи салхилбал тэр баялаг шүү1 цаг 18 минутын өмнөКазахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.