Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав


6-р сарын 18
17 цаг 05 минут

 Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао банк”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудын хүсэлтээр албан уулзалт хийлээ.

 

Тус банкны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанк-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ хүрээнд БНСУ-д нэвтрүүлж буй дижитал банкны шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжуудыг судалж буйгаа мэдээлж танилцуулав.

 

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг идэвхтэй дэмжиж хэрэглэгчдэд илүү боломж олгох бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй уялдуулан шаардлагатай хууль эрх зүйн орчинг сайжруулах, бусад зохицуулалт болон дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо.

 

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаан болон санхүүгийн технологийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцсоныг Монголбанк мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя2 цаг 20 минутын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ2 цаг 21 минутын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"2 цаг 21 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ2 цаг 29 минутын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна2 цаг 30 минутын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав2 цаг 33 минутын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна2 цаг 34 минутын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо2 цаг 34 минутын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна2 цаг 35 минутын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна2 цаг 38 минутын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.