Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана


6-р сарын 16
17 цаг 13 минут

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ян Вытопил болон Чехийн Үндэсний музейн захирал Михал Лукеш нарыг хүлээн авч уулзан хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Уулзалтын үеэр талууд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо 2025 онд дэлгэсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн хоёр улсын соёлын хамтын ажиллагааны онцлох үйл явдал болохыг онцлов.

 

Мөн 2027 онд монголын үлэг гүрвэлийн олдворуудаас бүрдсэн үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаа бөгөөд тус үзэсгэлэнгээр Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлээр санал солилцсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 6 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 7 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 7 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 7 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 8 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 8 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 9 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 11 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 13 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 13 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 13 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.