Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно


6-р сарын 11
17 цаг 46 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзжээ.


Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Энэ жил хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэн ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр гэр хорооллын 800 орчим өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын систем нэвтрүүлнэ” гэлээ.

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ1 цаг 20 минутын өмнө"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"1 цаг 20 минутын өмнөБНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө1 цаг 21 минутын өмнөЭнэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно1 цаг 22 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 22 минутын өмнө“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ1 цаг 23 минутын өмнө504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ1 цаг 23 минутын өмнөХарааны бэрхшээлтэй иргэдийн маргаан хурцдаж, салбарын сайдад шаардлага хүргүүллээ1 цаг 25 минутын өмнө“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард нээнэ1 цаг 26 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ6 сар 10. 12:56Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна6 сар 10. 12:54Махны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв6 сар 10. 12:52
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.