Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа


6-р сарын 4
15 цаг 50 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён-ыг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд өргөжин тэлж буйг Ерөнхийлөгч онцлов.

2013 онд эрдэмтэн судлаачдын санал солилцох нээлттэй индэр хэлбэрээр  болж байсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өдгөө бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх чухал тавцан болон хөгжиж буйг тэмдэглэлээ.

Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг солонгосын тал тууштай дэмжиж, өндөр түвшинд оролцож байгаад баяртай буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд 30 орчим улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын 250 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, Төв Ази болон Зүүн хойд Азийг холбох ногоон эрчим хүчний коридор зэргийн талаар ярилцах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа1 цаг 6 минутын өмнөБ.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа1 цаг 7 минутын өмнөДэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ1 цаг 29 минутын өмнөП.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй1 цаг 30 минутын өмнө"Хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа эмчлүүлэхээр ирвэл ял шийтгэл хүлээлгэхгүй, хувийн мэдээллийг хамгаална"1 цаг 35 минутын өмнөХүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ1 цаг 36 минутын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-наас эхэлнэ1 цаг 59 минутын өмнөН.Учрал: Цаашид төр бизнесийн үйл ажиллагааг дур зоргоороо хязгаарлахгүй2 цаг 3 минутын өмнө"МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ4 цаг 8 минутын өмнө"Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батална4 цаг 10 минутын өмнөМЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО6 сар 3. 18:05Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлав6 сар 3. 17:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.