Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа


6-р сарын 4
15 цаг 49 минут

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр мэдээлэл өглөө. 

Ашигт малтмалын тухай хуульд сүүлийн 20 жилийн турш томоохон хэмжээний өөрчлөлт ороогүй байна. Улмаар одоогийн байгаа хуульд дүн шинжилгээ хийж үзэхэд нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байна гэж үзжээ. 

2019 оны Үндсэн хуульд "байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрхзүйн үндсийг хуулиар тогтоох" тухай өөрчлөлт орсон байна. Иймд Засгийн Газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр: 

  • Уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа ба төсөл хэрэгжүүлэгч нь өөрийнхөө хөрөнгөөр 100 хувийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх хариуцлагыг тусгажээ. 
  • Монгол Улсын Засгийн газар чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг гаргаж түүн рүүгээ чиглэсэн бодлогын ажлуудыг хийж хэрэгжүүлэх эрхзүйн үндсийг нээж өгнө. 
  • Эрэл үнэлгээний ажлыг хувийн төсвөөр хийснээр маш богино хугацаанд Монгол Улсад хаана юу байгааг олж мэдэх боломж олдоно. Олон эрдсийн судалгааг хийх боломж болно. 
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн Орон нутгийн нэгдсэн санд 10 хувь хуваарилдгийг 15-20 хувьд хүргэж нэмэгдүүлэх. 
  • Нөөц ашигласны төлбөрийн АМНАТ-ын асуудлыг олон улсын жишигт нийцүүлж бодлого тодорхойлж байна. Иймд 10 хувьд хүргэнэ. 2010 оноос хойших ордоо нээж илрүүлсэн 20 гаруй төсөл өндөр АМНАТ-с болоод хэрэгжих боломжгүй байна. Улмаар нийт 60,000 ажлын байр бий болно гэв. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа1 цаг 5 минутын өмнөБ.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа1 цаг 6 минутын өмнөДэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ1 цаг 29 минутын өмнөП.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй1 цаг 30 минутын өмнө"Хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа эмчлүүлэхээр ирвэл ял шийтгэл хүлээлгэхгүй, хувийн мэдээллийг хамгаална"1 цаг 35 минутын өмнөХүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ1 цаг 36 минутын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-наас эхэлнэ1 цаг 59 минутын өмнөН.Учрал: Цаашид төр бизнесийн үйл ажиллагааг дур зоргоороо хязгаарлахгүй2 цаг 2 минутын өмнө"МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ4 цаг 8 минутын өмнө"Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батална4 цаг 9 минутын өмнөМЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО6 сар 3. 18:05Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлав6 сар 3. 17:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.