Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-наас эхэлнэ


6-р сарын 4
14 цаг 56 минут

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр дуусаж байна.

Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлөө www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой. Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөх ёстойг анхаарна уу.

2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой.

Загас агнах, барихдаа мөрдөх зохицуулалт

  1. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх;
  2. Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх;
  3. Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх;
  4. Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх;
  5. Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх;
  6. Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх;
  7. Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх;
  8. Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэх.

Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа5 минут 55 секундын өмнөБ.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 минут 51 секундын өмнөДэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ29 минут 20 секундын өмнөП.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй30 минут 29 секундын өмнө"Хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа эмчлүүлэхээр ирвэл ял шийтгэл хүлээлгэхгүй, хувийн мэдээллийг хамгаална"35 минут 23 секундын өмнөХүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ36 минут 3 секундын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-наас эхэлнэ59 минут 37 секундын өмнөН.Учрал: Цаашид төр бизнесийн үйл ажиллагааг дур зоргоороо хязгаарлахгүй1 цаг 3 минутын өмнө"МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ3 цаг 9 минутын өмнө"Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батална3 цаг 10 минутын өмнөМЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО6 сар 3. 18:05Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлав6 сар 3. 17:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.