Н.Учрал: Цаашид төр бизнесийн үйл ажиллагааг дур зоргоороо хязгаарлахгүй


6-р сарын 4
14 цаг 52 минут

Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газрын дэвшүүлж буй "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" бодлогын суурь болох "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" анхдагч хуулийн төсөл болон үүнийг дагалдуулан 99 хуулийг өргөн мэдүүллээ. 

Энэ хуулиар хуульд хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдааг өөрийн хүсэл сонирхлоор эрхлэх боломжийг иргэд, ААН-үүдэд олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. 

Дагалдуулж буй 99 хууль нь илүү хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. Үүнд гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ хууль батлагдсанаар гадаад банк байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ. 

Мөн банк санхүүгийн байгууллагын хямд эх үүсвэр татахыг дэмжиж, иргэн ААН-үүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суутгах татварыг таван хувь болгон бууруулж байна. 

"И-Бизнес" платформыг ирэх долоо хоногт ажиллагаанд оруулах гэж байна. Энэ хүрээнд цахимаар бизнес эрхлэх эрх зүйн орчныг бүхэлд нь шийдэж байна. Ингэснээр гадаадын иргэн, ААН Монгол Улсад оршин суухгүйгээр, цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. 

Сая өргөн мэдүүлсэн Татварын тухай хуулиар IT-ийн компаниудыг цахимаар бүртгүүлсэн тохиолдолд татвараас бүрэн хөнгөлнө" зэрэг мэдээллийг өглөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа12 минут 39 секундын өмнөБ.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа13 минут 35 секундын өмнөДэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ36 минут 4 секундын өмнөП.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй37 минут 13 секундын өмнө"Хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа эмчлүүлэхээр ирвэл ял шийтгэл хүлээлгэхгүй, хувийн мэдээллийг хамгаална"42 минут 7 секундын өмнөХүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ42 минут 47 секундын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-наас эхэлнэ1 цаг 7 минутын өмнөН.Учрал: Цаашид төр бизнесийн үйл ажиллагааг дур зоргоороо хязгаарлахгүй1 цаг 10 минутын өмнө"МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ3 цаг 15 минутын өмнө"Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батална3 цаг 17 минутын өмнөМЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО6 сар 3. 18:05Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлав6 сар 3. 17:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.