Microsoft шинэ үеийн квант чип танилцууллаа


6-р сарын 3
17 цаг 27 минут

Хиймэл оюуны агентын тусламжтайгаар бүтээсэн дараагийн үеийн топологийн квант чип болох "Majorana 2"-оо "Microsoft" компани танилцуулжээ.

 

"Majorana 2" чипийн гол онцлог нь шинэ бүтэцтэй материалаар хийгдсэн бөгөөд ингэснээр кубитүүдийн (квант компьютерт мэдээлэл хадгалах хамгийн бага нэгж) найдвартай байдлыг өмнөх үеийн "Majorana 1" чиптэй харьцуулахад 1000 дахин нэмэгдүүлсэн байна. Үүний ачаар кубитүүдийн мэдээлэл хадгалах дундаж хугацаа 20 секундэд хүрсэн бөгөөд зарим онцгой загварууд нь нэг минут хүртэлх хугацаанд хадгалах ажээ. 

 

"Энэхүү дэвшлийг гар утасны батерейтай зүйрлэвэл, нэг өдөр цэнэгээ барьдаг байсан утас ганц цэнэглэлтээр бараг гурван жилийн турш ажилладаг болсонтой ижил хэмжээний үсрэлт юм" гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

 

Ингэснээр "Microsoft" компани өргөтгөн хөгжүүлэх боломжтой квант компьютер бүтээх зорилтоо анхны төлөвлөсөн хугацаанаас хоёр дахин богиносгож, 2029 он гэхэд  хэрэгжүүлнэ хэмээн тооцоолж байна. Компанийн төлөөлөгчдийн хэлснээр, ийм хүчин чадалтай машин нь дэлхийн нийтийн эрүүл мэнд, хүнсний хангамж, тогтвортой хөгжил болон эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй хамгийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг нээх ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО16 минут 45 секундын өмнөХар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлав53 минут 15 секундын өмнө"Онлайн худалдаагаар бараа захиалсан иргэдээс мөнгө луйвардах залилан өссөн"53 минут 50 секундын өмнөMicrosoft шинэ үеийн квант чип танилцууллаа54 минут 28 секундын өмнө“Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөг болно57 минут 1 секундын өмнөТөрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна8 цаг 6 минутын өмнөЗасгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна8 цаг 6 минутын өмнөӨмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Улаанбаатарын Яриа хэлэлцээнд оролцохоор өнөөдөр Монгол улсад ирнэ8 цаг 7 минутын өмнөЖ.Чулуунпүрэв: Манайх гэртээ гал түлэхгүй, орон сууцны айл шиг жигд температуртай дулаахан өвөлжлөө8 цаг 7 минутын өмнөЯпонд байгаа монгол иргэдийн анхааралд8 цаг 8 минутын өмнөБанк, санхүүгийн тогтолцоо үүсэж хөгжсөний 102 жилийн ой тохиож байна8 цаг 10 минутын өмнөИрэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв6 сар 2. 12:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.