Дэлхийн температур ойрын таван жилд дээд түвшинд хүрнэ


5-р сарын 28
17 цаг 05 минут

Ирэх таван жилийн хугацаанд дэлхийн агаарын дундаж хэм түүхэн дээд түвшинд ойртох төлөвтэй байгаа бөгөөд Арктикт бусад нутгаас илүү хурдацтай дулаарах төлөвтэй байгааг НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага болон Их Британийн Цаг уурын албаны хамтарсан тайланд дурджээ.

 Мөн дэлхийн гадаргын жилийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үе болох 1850-1900 оны түвшнээс 1.3-1.9 хэмээр өндөр байх төлөвтэй байна.

 Түүнээс гадна, 2026-2030 оны хоорондох нэг жилд дэлхийн агаарын дундаж хэм 2024 онд тогтоосон хамгийн халуун жилийн дээд үзүүлэлтээс давах магадлалтай байгаа ажээ. 2024 онд дэлхийн температур анх удаа аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.5 хэмээр давсан байна.

 Түүнчлэн, ойрын таван жилд дэлхийн хойд хагас бөмбөрцгийн Арктикийн бүст өвлийн температур дэлхийн дунджаас 3.5 дахин хурдан нэмэгдэж, 1991-2020 оны суурь үзүүлэлтээс ойролцоогоор 2.8 хэмээр давна гэдгийг тайланд онцолжээ.

 Мөн энэ оны өвөл хүчтэй “Эль-Ниньо” үзэгдэл дэгдэж, 2027 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа нь Номхон далайн усны хэмийг нэмэгдүүлснээр дэлхийн агаарын хэмийг шинэ дээд түвшинд хүргэж болзошгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн температур ойрын таван жилд дээд түвшинд хүрнэ1 цаг 14 минутын өмнөМонголын үндэсний музей дэх хүрэл олдвор, үзмэрт 3D хэмжилт судалгаа хийнэ1 цаг 15 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно1 цаг 19 минутын өмнө"Монгол орныг тойрон аялж, үзэсгэлэнт байгаль, та бүхний гайхалтай зочломтгой занг мэдэрнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа"1 цаг 19 минутын өмнөХулгайн хэрэг 12.8 хувиар буурчээ1 цаг 46 минутын өмнөХүүхэд хөгжлийн ордны даргаар Б.Цэнгэлмаа ажиллана1 цаг 46 минутын өмнө"Чингис хаан” дурсгалын зоосыг 6 төрлөөр худалдаанд гаргалаа2 цаг 1 минутын өмнөЖ.Баярмаа: Ашиггүй ажилладаг компаниудад татаас өгнө гээд байх юм. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө2 цаг 4 минутын өмнөСолонгос улсын Хууль зүйн сайд Жон Сон Хутай иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцжээ2 цаг 6 минутын өмнөГүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна5 цаг 53 минутын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно5 цаг 54 минутын өмнө"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"5 сар 27. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.