Монголын Үндэсний музей, Япон Улсын “Тал нутгийн археологийн холбоо” судалгааны төв хамтран “Монгол нутаг дахь археологийн судалгаагаар илэрсэн хүрэл олдворын гурван хэмжээст мэдээлэлд дүн шинжилгээ хийх судалгаа”-г хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.
Гэрээнд Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Отгонсүрэн, Япон Улсын “Тал нутгийн археологийн холбоо” судалгааны төвийн захирал Такахама Шюү нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол нутгаас олдсон хүрэл сав суулга, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл зэрэг хүрэл үзмэрт 3D хэмжилт судалгаа хийж, үр дүнгээр нь эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, судалгааны бүтээл хэвлүүлэх юм.

Сэтгэгдэл бичих