Л.Мөнхбаясгалан: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно


5-р сарын 28
17 цаг 01 минут

Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоо болон Батлан хамгаалахын сайдын асуудлаар Ардчилсан Намын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Манай намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа улираан томилох болсон Үндсэн хуулийн цэц дээр гарсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. 

Харамсалтай нь өчигдөр Үндсэн хуулийн цэцийн зүгээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилж болно, зөвхөн нэг удаа гэдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдсэн. Үүнд Үндсэн хуулийн цэцийн Мөнхсайхан, Гангабаатар нар тусгай санал гаргасан. Тиймээс АН-ын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. 

Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр ч гишүүний хугацаа дуусчихсан. ҮХЦ-ийн дарга Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болж байна. Үндсэн хуулийн цэц өөрөө чадамжтай юу гэдэг асуудал яригдана.

Дээрээс нь Үндсэн хууль, улс төрийн бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалд нэг хүн зургаан жилээс илүү хугацаагаар байж болохгүй гэсэн үндсэн агуулгатай. Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгодог. Ерөнхий шүүгч гэдэг бол төрийн өндөр албан тушаалтан. Энэ хүн зургаан жилээс цааш улирч 12 жил болбол ашиг сонирхлын зөрчил үүснэ. 

АН үүнийг хүчтэй эсэргүүцнэ. Шаардлагатай бол улс төрийн зөвлөлийг хуралдуулна. 

Мөн Батлан хамгаалахын сайд Д.Батлутын асуудлыг Ерөнхий сайд Н.Учралд тавьсан. Д.Батлут сайдыг албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцохыг шаардаж байна. Монгол хүний амь үнэ цэнтэй байх ёстой. Цэргийн үүрэг авсан залуус цэрэгт явахаас айдаг байх ёсгүй. 

Тиймээс бид Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол АН дараагийн улс төрийн шийдвэртэй алхам руу орно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн температур ойрын таван жилд дээд түвшинд хүрнэ1 цаг 15 минутын өмнөМонголын үндэсний музей дэх хүрэл олдвор, үзмэрт 3D хэмжилт судалгаа хийнэ1 цаг 16 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно1 цаг 19 минутын өмнө"Монгол орныг тойрон аялж, үзэсгэлэнт байгаль, та бүхний гайхалтай зочломтгой занг мэдэрнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа"1 цаг 20 минутын өмнөХулгайн хэрэг 12.8 хувиар буурчээ1 цаг 47 минутын өмнөХүүхэд хөгжлийн ордны даргаар Б.Цэнгэлмаа ажиллана1 цаг 47 минутын өмнө"Чингис хаан” дурсгалын зоосыг 6 төрлөөр худалдаанд гаргалаа2 цаг 1 минутын өмнөЖ.Баярмаа: Ашиггүй ажилладаг компаниудад татаас өгнө гээд байх юм. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө2 цаг 4 минутын өмнөСолонгос улсын Хууль зүйн сайд Жон Сон Хутай иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцжээ2 цаг 6 минутын өмнөГүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна5 цаг 54 минутын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно5 цаг 55 минутын өмнө"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"5 сар 27. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.