
Улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн дотор хулгайн эзлэх хувь хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард 16,605 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,741 буюу 22.5 хувийг хулгайн хэрэг эзэлсэн байна. Харин энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 19,875 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,262 буюу 16.4 хувийг хулгайн хэрэг байжээ.
Хулгайн хэргийн 71.9 хувийг иргэдийн хувийн өмч, 1.7 хувийг авто тээврийн хэрэгсэл, 9.7 хувийг халаасны хулгайн гэмт хэрэг тус тус эзэлж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн өмч хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхаарууллаа. Иргэд орон байр, ажлын байрныхаа хаалга, цонхыг баталгаатай цоож түгжээгээр тоноглох, үнэт эдлэл, гар утас, цүнх зэрэг эд зүйлсээ ил задгай хараа хяналтгүй орхихгүй байх нь эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн автомашинаа онгорхой орхихгүй байх, дотор нь үнэт эд зүйлсийг гаднаас харагдахуйц байршуулахгүй байх, олон нийтийн газарт явахдаа үргэлж сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих