Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно


5-р сарын 28
12 цаг 26 минут

Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал Спортын төв ордонд боллоо. 

Энэхүү тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 29-нд Баянгол зочид буудлын танхимд эхэлнэ. Уг тэмцээнд түрүүлбэл Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авдаг. Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шатрыг бүх нийтийн хөтөлбөрт оруулах олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахаас гадна Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстаны шатрын холбооны тэргүүн зэрэг албаныхан хүрэлцэн ирэх аж. 

Энэ нь  21 дэх удаагийн тэмцээн бөгөөд анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1998 онд Иран улсын Тегеран хотноо болж байжээ. 

  • Их мастер цолтой 34,
  • олон улсын мастер 51,
  • эмэгтэй их мастер 2,
  • олон улсын эмэгтэй мастер 20 үүний дотор БНХАУ-ын тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга Хоу Ифан ирэх юм байна. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна53 минут 24 секундын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно54 минут 41 секундын өмнө"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"5 сар 27. 17:00Мансууруулах бодис хэрэглэж, худалдсан 9 иргэнд ял оноожээ5 сар 27. 16:58“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг 651 га газарт байгуулна5 сар 27. 16:56"1072 хувьцаа өвлөх хүсэлтээ 3 сарын хугацаанд гаргах ёстой"5 сар 27. 16:55Ерөнхий шүүгчийг зургаан жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо5 сар 27. 16:15Сэрэмжлүүлэг: Хуурамч холбоос ашиглан иргэдийг залилж байна5 сар 27. 14:56Энэ сарын 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ5 сар 27. 14:55ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 27. 13:19"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна5 сар 27. 13:11Н.Номтойбаяр МАН-д эргэн ирэх яриа хэлцэл эхэлжээ5 сар 27. 13:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.