Засгийн газрын өнөөдөр /2026.05.27/-ийн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн 11-т “Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур, бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймгийн Орхон суманд “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах 651.2 га газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д заасан “Үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалт”-аар улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрын асуудлыг шийдвэрлэв. Мөн ган бэлдэц, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эхлэлийг тавьснаараа ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих