"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна


5-р сарын 27
13 цаг 11 минут

"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.27/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяаны төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа.  10 компанийг татан буулгаснаар түрээсийн гэх мэт олон зардал буурч, нийт 67 тэрбум төгрөг хэмнэнэ.

Цаашид "Эрдэнэс Монгол" нэгдлийг хөрөнгийн удирдлагын, мэргэжлийн байгууллага болгоно. Мөн нэрийг нь Чингис хаан консерциум болгон, ирэх сарын 15-наа с шинэ нэрээрээ ажиллана. 

Мөн нэрийг нь "Чингис хаан баялгийн сан"  консерциум болгон, ирэх сарын 15-наас шинэ нэрээрээ ажиллана. Та бүхэн И-Монголиа аппликэйшнээ нээгээд харвал хүн бүрд 500 мянган төгрөг хуримтлагдсан. Үүнийг оны цэс эхэд 1 сая төгрөг болгохоор бид ажиллана. Баялгийн сангийн хуримтлалыг иргэд 2030 онд ашиглах боломж бүрдэнэ. Тэр үед хуримтлалыг 3-5 саяд хүргэнэ. 

Чингис хаан үндэсний баялгийн санг толгой компанид нийлүүлнэ. Энэ сан өнгөрсөн хугацаанд хангалттай сайн ажилласан.  

Уул уурхайн баялгийг дундардаг биш ундардаг баялаг болгон, хөрөнгө татахад анхаарна. Бид 7 компанийн захиргаа, хэвэл мэдээллийн багийг нэгтгэж, дундын үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.Аль болох цомхон багтай ажиллана. Улс төрөөс хамаарлаа хэрхэн бууруулах талаар олон улсад ярьж байна. Сантиего гэж зарчим бий. Засаглалаа сайжруулахын тулд бид компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулна.         

Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр дангаараа хариуцах тул 39 хүнтэй баг манай нэгдэлд ажиллаж, энэ төслийг хариуцаж байсныг татан буулгана. татан буулгах 10 компанийн нэрийг ирэх сарын 15 гэхэд тодорхой болгоно. 

"Мон-Атом" компани нь Францын "Орано" групптэй хамтран ажиллахын тулд  байгуулсан, хамтарсан компани юм. Мөн "Эрдэнэс Оюу толгой" компани "Оюу толгой"-н 34 хувийг эзэмшдэг. Эдгээр нь гадаад хамтрагчтай тул бид дангаараа шийдээд, татан буулгаж болохгүй. Хамтран хувьцаа эзэмшигчтэйгээ зөвшилцөх ёстой байдаг.

"Эрдэнэт", "ЭТТ" гэх мэт манай улсын эдийн засгийг урагш нь авч аввдаг гол компаниудаа мэдээж татан буулгахгүй. Компанийн дор нэмэлт компани байгуулсан бол шаардлагагүй гэж үзсэн. 260 албан тушаалыг хэмнэж, оновчлох ажлыг хийнэ.       
Цаашид зээлээр санхүүжүүлэх компанийг ажиллуулах шаардлага байна уу гэдгийг шийднэ. Би ажлаа аваад эхлээд толгой компанийн бүтцийг шинэчилсэн. Одоо охин компаниудын бүтэц рүү орж байна гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО49 минут 39 секундын өмнө"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна56 минут 58 секундын өмнөН.Номтойбаяр МАН-д эргэн ирэх яриа хэлцэл эхэлжээ1 цаг 1 минутын өмнөАж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав5 сар 22. 18:37"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"5 сар 22. 12:12Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ5 сар 22. 12:11Монгол, Германы хамтарсан инженерийн хөтөлбөрт 100 оюутан бэлтгэнэ5 сар 22. 12:10Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ5 сар 22. 12:08АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ5 сар 22. 12:06"Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"5 сар 22. 12:06"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"5 сар 22. 12:05Биологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна5 сар 22. 11:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.