Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав


5-р сарын 22
18 цаг 37 минут

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн  агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав.

Гулиэлмо Пикки тус байгууллага нь италийн үндэсний үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, ялангуяа гадаад зах зээлд экспорт хийх, хилийн чанадад үйл ажиллагаа явуулахад нь хөрөнгө оруулалт, санхүүгийн баталгаа гаргадаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 290 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг мэдээлэв.

Тэрээр Итали улс экспортоор БНХАУ, АНУ, ХБНГУ-ын дараа дөрөвдүгээрт ордог, Италийн Засгийн газраас боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, чухал ашигт малтмалын боловсруулалтын чиглэлд онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.

Сайд Г.Дамдинням эрдэс баялгийн салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн, удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг тэмдэглэв. Ашигт малтмалын тухай хуулинд 2014 оноос хойш өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй бөгөөд хуулийн төсөлд дөрвөн чухал өөрчлөлт орж байгааг дурдав.

Үүнд хайгуулын зөвшөөрлийг нээлттэй, олон хэлбэрээр олгох, өөрөөр хэлбэл зөвшөөрлийг авах процессыг хялбарчилж, харин үйл ажиллагаа явуулахгүй хадгалдаг байдлыг халах, Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргах, томъёолох, энэ чиглэлээр бусад улсуудтай хамтын ажиллагаагаа тодорхойлох, хариуцлагатай уул уурхай, менежмент гэсэн томоохон өөрчлөлтүүдийг оруулж байгааг онцлов.

Тэрээр боловсруулах үйлдвэрлэл нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглээд үүний зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлыг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав1 цаг 56 минутын өмнө"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"8 цаг 21 минутын өмнөХууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ8 цаг 22 минутын өмнөМонгол, Германы хамтарсан инженерийн хөтөлбөрт 100 оюутан бэлтгэнэ8 цаг 23 минутын өмнөГурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ8 цаг 25 минутын өмнөАТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ8 цаг 26 минутын өмнө"Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"8 цаг 27 минутын өмнө"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"8 цаг 28 минутын өмнөБиологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна8 цаг 42 минутын өмнөСэлбэ дэд төв "жийгдэв"8 цаг 46 минутын өмнөДараагийн айлчлал Хойд Солонгост5 сар 21. 23:14Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.