"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"


5-р сарын 22
12 цаг 12 минут

"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд эхлүүллээ.

Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийн талаарх санал, дүгнэлтийн талаар УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэсэн.

Энэхүү төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцээд, тус Ажлын хэсгээс боловсруулсан хоёр хувилбар бүхий хуулийн төслөөр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан нэгдүгээр хувилбарыг Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох шаардлагатай гэж үзсэн байна. 

Хүн гүтгэхэд ял өгдөггүй орон гарын таван хуруунд багтаж байгаа, бусад бүх орон ялын зүйлчлэлтэй талаар, сэтгүүлчдийг ажил мэргэжлийн хувьд яллахгүй байх, хүний язгуур эрхэд халдах заалт тусгасан зэрэг шүүмж, дэмжлэгийг дор бүрнээ өгүүлсэн.

Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, уг хуулийн төслийг зөвхөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан учраас Эрүүгийн хууль дахь зарим заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх болно.

Харин эрх мэдэлтнүүдээс гадна гэмгүй иргэд цахим болон бодит амьдралд гүтгүүлж, гутаан доромжлуулдаг байдлыг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох асуудал үлдэж байгааг сэтгүүлчдийн ажил мэргэжлээ явуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд халдахгүйгээр уян хатан зохицуулах шаардлага бий гэв. Энэ талаар хуулийн төсөл боловсруулж, оруулж ирэхийг УИХ-ын дарга С.Бямбацогт Засгийн газарт чиглэл болгов.

Эх сурвалж: parliament.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"1 цаг 6 минутын өмнөХууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ1 цаг 8 минутын өмнөМонгол, Германы хамтарсан инженерийн хөтөлбөрт 100 оюутан бэлтгэнэ1 цаг 9 минутын өмнөГурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ1 цаг 11 минутын өмнөАТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ1 цаг 12 минутын өмнө"Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"1 цаг 13 минутын өмнө"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"1 цаг 14 минутын өмнөБиологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна1 цаг 27 минутын өмнөСэлбэ дэд төв "жийгдэв"1 цаг 31 минутын өмнөДараагийн айлчлал Хойд Солонгост5 сар 21. 23:14Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.