Монгол, Германы хамтарсан инженерийн хөтөлбөрт 100 оюутан бэлтгэнэ


5-р сарын 22
12 цаг 10 минут

Монгол Улсын Боловсролын сайдын орон тооны бус зөвлөх Д.Тэрбишдагва, Боловсролын ерөнхий газрын дарга, профессор Х.Тамир, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Б.Батцэнгэл болон албаны бусад төлөөлөгчид ХБНГУ-ын Саксони муж улсад ажиллаж, инженер техникийн ажилтан бэлтгэх чиглэлээр уулзалт, хэлэлцээр хийж байна.

 

Уулзалтын үеэр Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яам болон тус мужийн таван их сургуулийн удирдлагуудтай уулзсаныг Боловсролын яамны мэдээлэв. Талууд Монгол Улсын аж үйлдвэржилт, дижитал шилжилт, ногоон хөгжил, дэд бүтцийн шинэчлэлийн бодлоготой уялдуулан олон улсын түвшний инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх боломжийн талаар санал солилцсон байна. 

 

Тус хөтөлбөр нь Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны дараагийн 100 жилийн шинэ стратегийн эхлэл болох ач холбогдолтойг талууд онцлов.

 

Уулзалтын үеэр Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Дээд боловсролын газрын дарга Уолтер Кухме, “Монгол Улс бол боловсролын хамтын ажиллагааны хамгийн чухал түншүүдийн нэг” хэмээн онцолж, инженер техникийн чиглэлээр суралцах өргөн боломж байгааг илэрхийлжээ. Мөн Дрездэн хотын HTW Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас механик инженерийн бакалаврын хөтөлбөрт монгол оюутнуудыг ирэх хичээлийн жилээс эхлэн элсүүлэх бүрэн боломжтойг мэдэгдэж, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг илэрхийллээ.

 

Талууд Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан 2026 онд эхний 100 оюутныг хамтарсан инженерийн хөтөлбөрт элсүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү санаачилга нь хоёр улсын боловсрол, технологи, инновац, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэж үзэж байгаа ажээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"46 минут 35 секундын өмнөХууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ48 минут 2 секундын өмнөМонгол, Германы хамтарсан инженерийн хөтөлбөрт 100 оюутан бэлтгэнэ49 минут 4 секундын өмнөГурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ50 минут 56 секундын өмнөАТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ52 минут 17 секундын өмнө"Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"53 минут 3 секундын өмнө"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"54 минут 2 секундын өмнөБиологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна1 цаг 8 минутын өмнөСэлбэ дэд төв "жийгдэв"1 цаг 12 минутын өмнөДараагийн айлчлал Хойд Солонгост5 сар 21. 23:14Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.