АТГ-аас нийслэлийн 24 мега төслийг шалгах эхэлсэн. Энэ хүрээнд “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар мөрдөн шалгаж байна.
“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай 2024 оны тавдугаар сараас хойш энэ албан тушаалыг хашиж байна.
АТГ одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажиллаж байна. Хянан үзсэний эцэст Эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийднэ. Одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэв.

Сэтгэгдэл бичих