"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"


5-р сарын 22
12 цаг 05 минут

"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Жилийн төлөвлөгөө гэж зүйл төсвөөс юугаараа ялгаатай юм бэ? Засгийн газрын гишүүд өөрсдийн тойргийн асуудлыг оруулж ирээд байна. Тэгвэл би ч гэсэн өөрийн тойрог ажил тавимаар байна. 

Жилийн төлөвлөгөө гэдэг зүйлээ больё. Бидэнд "Алсын хараа-2050" байна, таван жилийн төлөвлөгөө байна. Жил бүр ингэж төлөвлөгөө батлах хэрэгтэй юу?" гэсэн асуултыг тавьсан. 

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "УИХ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жил бүрийн төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн бодлогод нийцүүлэн батлах үүрэгтэй. 

Хуулиа биелүүлж, төсөв санхүүгийн сахилга баттай болцгооё. Үнэхээр бүдүүлэг байж боломжгүй зүйл болж байна. 2027 онд нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. 

Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломжийг хязгаарлаж байна.

Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой байлгая гээд заачихсан байгаа. Мэргэжлийн байгууллага, судалгааны байгууллагууд бүтэн жилийн турш боловсруулалт хийсэн зүйлийг нэг гишүүн орж ирээд л өөрчилж болохгүй" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"43 минут 35 секундын өмнөХууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ45 минут 2 секундын өмнөМонгол, Германы хамтарсан инженерийн хөтөлбөрт 100 оюутан бэлтгэнэ46 минут 4 секундын өмнөГурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ47 минут 56 секундын өмнөАТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ49 минут 17 секундын өмнө"Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"50 минут 3 секундын өмнө"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"51 минут 2 секундын өмнөБиологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна1 цаг 5 минутын өмнөСэлбэ дэд төв "жийгдэв"1 цаг 9 минутын өмнөДараагийн айлчлал Хойд Солонгост5 сар 21. 23:14Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.