Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна


5-р сарын 8
14 цаг 56 минут

Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 05 дугаар сарын 08-18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

 Хур тунадас:

  • 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 09-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
  • 10-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
  • 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 15-нд Увс нуурын хотгороор,
  • 16,17-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи:

  • Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
  • 8-нд тал хээрийн нутгаар,
  • 11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор,
  • 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар,
  • 13-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • 13-нд баруун аймгуудын нутгаар,
  • 14-нд ихэнх нутгаар сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан,
  • Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +17...+22 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +28...+33 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 13, 14-нд бага зэрэг сэрүүхэн байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно38 минут 3 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ52 минут 17 секундын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 28 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 57 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 17 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 18 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 19 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 22 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 22 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 24 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.