ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ


5-р сарын 8
14 цаг 53 минут

ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ

ОХУ болон Умард Солонгосыг заагладаг Түмэн голын дээгүүр авто замын гүүр барих ажлыг эхлүүлснийг талууд өнгөрсөн оны тавдугаар сард зарлаж байв.

Тэгвэл энэ бүтээн байгуулалт бараг дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зургаас харагдаж байгааг ВВС агентлаг мэдээлжээ. 

Орос, Украины дайнд Умардын талаас ОХУ руу цэргүүдээ илгээж тусалснаас хойш талуудын харилцаа улам гүнзгийрсний нэг баталгаа нь уг бүтээн байгуулалт юм. 

Энэ гүүр бүрэн ашиглалтад орсноор талуудын хооронд зэвсэг техникийн бараа бүтээгдэхүүнүүд зөөвөрлөх чухал гарц болно гэж шинжээчид үзэж байна. 

Түмэн гол дээгүүр барьж буй шинэ авто замын гүүр нь хоёр улсыг холбодог одоогийн цорын ганц төмөр замын гарц болох “Найрамдлын гүүр”-ээс хэдхэн зуун метрийн зайд байрлаж байгаа аж.

Сүүлийн үеийн хиймэл дагуулын зургаас нэг километр урттай гүүр, түүнтэй холбогдох шинэ авто замууд, хилийн шалган нэвтрүүлэх цэг, дэд бүтэц болон автомашины зогсоолууд харагдаж байна.

Энэ гүүр нь өдөрт 300 хүртэлх тээврийн хэрэгсэл, 2850 хүн нэвтрүүлэх хүчин чадалтай гэж ОХУ-ын Зам тээврийн яамнаас мэдээлж байв. Төслийн нийт өртөг есөн тэрбум рублиэс давсан.

Уг гүүрийг барих тохиролцоог талууд 2024 онд буюу ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгост айлчлах үеэр хийсэн юм. 

Эх сурвалж: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно47 минут 50 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ1 цаг 3 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 38 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 7 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 27 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 28 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 29 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 31 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 32 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 34 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.