Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ


5-р сарын 8
14 цаг 53 минут

Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ

Иргэн Д.Г төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр Монгол Улсын хилээр эм импортолсон, улмаар хүнсний дэлгүүрт байршуулан худалдах үйл ажиллагаа явуулжээ.

Шүүхээс түүний эл үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв. 

Гэрч Ө “Манай эгч өөрөө маш хүнд хэлбэрийн харшилтай. Харшилд сайн эм ууж байгаа гэхээр нь хадам аав, ээж хоёртоо тухайн эмээс худалдан авч өгч хэрэглүүлсэн. Тэд өндөр настай мөн сахартай. Тухайн эмийг уулгахад үнэхээр сайн нөлөө үзүүлсэн.  Монгол Улсад энэ төрлийн эм цөөхөн байдаг тул эгчийн өөрийн хувийн хэрэглээний эмийг худалдан авсан юм” гэж мэдүүлжээ.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэн Д.Г-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар “БНХАУ-аас оруулж ирсэн эмүүдийг нэг удаагийн хэрэглээгээр савласан, “…” нэртэй хүнсний дэлгүүрт байршуулсан, дансаар гүйлгээ хийсэн зэрэг нь  эмийг худалдах үйл ажиллагаа явуулсан гэж үзэх хангалттай үндэслэл болсон гэж шүүх дүгнэсэн байна. 

Шүүхээс Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас бусдад шууд хохирол, хор уршиг учраагүй байна.

Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйл.Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах
2.Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн сан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна16 минут 34 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ45 минут 36 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 6 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 7 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 8 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 11 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 11 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 13 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.