Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв


5-р сарын 8
14 цаг 52 минут

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Итали Улсад ажиллах үеэрээ Венец хотын Ка Фоскари их сургуульд Монгол, Италийн эрдэмтдийн хамтарсан “Марко Пологийн Монголын ертөнц” номын нээлтэд оролцов.

 

Энэхүү бүтээл нь XIII зууны алдарт аялагч, судлаач Марко Пологийн тэмдэглэлд дурдсан Монголын талаарх түүхэн мэдээллийг орчин үеийн судалгаатай уялдуулан шинэ өнцгөөс тайлбарласнаараа онцлог юм. Судлаачдын үзэж буйгаар тус ном Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн соёл иргэншил, дорнын худалдаа болон соёлын харилцааны талаарх олон улсын судалгаанд шинэ хувь нэмэр оруулж байна.

 

Нээлтийн үеэр Тизиана Липпело сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол-Италийн хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов. 

Уулзалтын үеэр талууд Марко Пологийн аялал нь зөвхөн түүхэн дурсамж төдийгүй өнөө цагт хоёр орныг соёл, судалгаа, аялал жуулчлалаар холбох чухал гүүр болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монголын түүх, өв соёлыг олон улсад сурталчлах хамтарсан төсөл, судалгааг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно1 цаг 14 минутын өмнөӨдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?1 цаг 15 минутын өмнө"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ1 цаг 15 минутын өмнөЭнэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна1 цаг 16 минутын өмнөАзийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ1 цаг 18 минутын өмнөОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ1 цаг 19 минутын өмнөХууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ1 цаг 19 минутын өмнөМарко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв1 цаг 20 минутын өмнө"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 цаг 14 минутын өмнөУлаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.