Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана


5-р сарын 7
13 цаг 01 минут

Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажилланаБоловсролын сайд Л.Энх-Амгалан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэстний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ. 
 
Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол Улс тэгш хамран сургах боловсролыг анх удаа хуульчилж, тэр дундаа үндэсний цөөнх иргэдийн эх хэл, хос хэлээр боловсрол эзэмших талаар тусгайлан тусгасан.
 
Хос хэлний хөтөлбөр, сургалтын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, үүнтэй холбоотойгоор багшлах хүний нөөцийг чадавхжуулах, хос хэлээрх сурах бичиг, сургалтын материалын хүртээмжийг нэмэгдүүлэх, хос хэлний цахим боловсрол, сургалтыг дэмжих чиглэлд талууд хамтран ажиллах аж. 
 
Тухайлбал, цахим контентуудыг үндэстний цөөнх иргэдэд хүртээмжтэй болгох, хос хэлний сургалт зохион байгуулах багш нарыг агуулга, арга зүйн сургалтад хамруулах, туршлага солилцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. 
 
Дээд комиссар Кристоп Камп Монгол Улсад ажиллах хүрээндээ Ховд, Баян-Өлгий аймаг дахь үндэстний цөөнхийн боловсрол, сургалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд хос хэлний сургалтыг дэмжих, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

Эх сурвалж: Боловсролын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна8 минут 55 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ37 минут 57 секундын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"57 минут 46 секундын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа58 минут 57 секундын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ59 минут 35 секундын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 3 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 3 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 5 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.