Интерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа


5-р сарын 7
12 цаг 59 минут
зураг
 

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Б-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан гаргуулах ажиллагааг энэ оны тавдугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж, бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож садар самуун сурталчилсан, садар самуун үйлдэлд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.

Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, УЕПГ, ХЗДХЯ, ГХЯ болон Солонгос Улсын Интерполтой хамтран зохион байгуулжээ. 

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулав. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ44 минут 25 секундын өмнөХос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана45 минут 34 секундын өмнөХятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв46 минут 12 секундын өмнөИнтерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа48 минут 18 секундын өмнөП.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ48 минут 52 секундын өмнөЯмааны самнасан ноолуурыг хоёр дахин их хэмжээгээр экспортолжээ50 минут 8 секундын өмнөАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо52 минут 14 секундын өмнө2026.05.07: Цахилгаан хязгаарлах байршлууд54 минут 21 секундын өмнөБага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ55 минут 30 секундын өмнөДөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ5 сар 6. 16:18Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ5 сар 6. 16:17“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 16:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.