Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ


5-р сарын 7
12 цаг 51 минут

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээСүхбаатар дүүрэгт бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд бага насны хүүхэд ганцаараа явж байх үед үл таних эрэгтэй этгээд орон сууцны орц руу дагуулан орж, "iPhone 12" загварын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт хандан бага насны хүүхдийг оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, гэрийн ойр орчимд ч гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэйг анхаарууллаа.

Мөн орц, гарц, гудамж талбайгаар зорчих үед хүүхдийг заавал харгалзах хүнтэй явуулахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ47 минут 40 секундын өмнөХос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана48 минут 49 секундын өмнөХятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв49 минут 27 секундын өмнөИнтерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа51 минут 33 секундын өмнөП.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ52 минут 7 секундын өмнөЯмааны самнасан ноолуурыг хоёр дахин их хэмжээгээр экспортолжээ53 минут 23 секундын өмнөАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо55 минут 29 секундын өмнө2026.05.07: Цахилгаан хязгаарлах байршлууд57 минут 36 секундын өмнөБага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ58 минут 45 секундын өмнөДөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ5 сар 6. 16:18Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ5 сар 6. 16:17“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 16:16
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.