Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана


5-р сарын 4
16 цаг 22 минут

Өнөр хорооллын гудамжийг цогц гудамж зам болгон хөгжүүлэх зам барилгын ажлын хүрээнд өнөөдөр орой дараах авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Тодруулбал өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний 23:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Нандин Ухаан эмнэлгээс Нэгдүгээр хорооллын 23 дугаар байрны чиглэл орчимд борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх учир авто замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна. Замын хөдөлгөөнийг маргааш өглөө 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Сануулахад Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлж байв.

 

Тус хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавьж байгаа бөгөөд эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, боловсруулсан хэмээн мэдээлж байсан юм.

Төслийг НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй.

зураг
 
Төслийн хүрээнд нэгдүгээр хорооллын арын авто замын захаар өндөр хашлага суурилуулсныг олон нийт шүүмжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна23 минут 12 секундын өмнөИргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ23 минут 50 секундын өмнөТүүхий эд бэлтгэлд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхлээд байна24 минут 34 секундын өмнөАН-н дарга О.Цогтгэрэлд АН-н ахмад гишүүдийн төлөөлөл шаардлага гардуулж, санал солилцлоо26 минут 25 секундын өмнөӨсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв31 минут 29 секундын өмнө“BAYAYKHONGOR ECONOMIC & SME FORUM 2026” АРГА ХЭМЖЭЭГ ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНООС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА31 минут 56 секундын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА33 минут 41 секундын өмнөНэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана1 цаг 3 минутын өмнөГадаад иргэдийн 52.4% нь Монголд хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна1 цаг 3 минутын өмнөУлаанбаатар марафонд 46,306 хүн бүртгүүлжээ3 цаг 11 минутын өмнөХаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ4 сар 30. 17:13Улсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ4 сар 30. 16:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.