Гадаад иргэдийн 52.4% нь Монголд хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна


5-р сарын 4
16 цаг 21 минут

Сүүлийн үед Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон байгууллагад Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн хяналттай холбоотой гомдол, санал удаа дараа иржээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн мэдээллийг танилцууллаа.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл гадаадын иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой.

2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94 хувь, нэг улсын иргэдийн тоо 0.6 хувийг эзэлж байна.

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн, тухайн зөвшөөрлийн хугацаагаар олгодог.

Мөн гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг.

Уг төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлдэг бөгөөд 2024 онд 124.9 тэрбум, 2025 онд 189.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна19 минут 56 секундын өмнөИргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ20 минут 34 секундын өмнөТүүхий эд бэлтгэлд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхлээд байна21 минут 18 секундын өмнөАН-н дарга О.Цогтгэрэлд АН-н ахмад гишүүдийн төлөөлөл шаардлага гардуулж, санал солилцлоо23 минут 9 секундын өмнөӨсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв28 минут 13 секундын өмнө“BAYAYKHONGOR ECONOMIC & SME FORUM 2026” АРГА ХЭМЖЭЭГ ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНООС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА28 минут 40 секундын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА30 минут 25 секундын өмнөНэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана58 минут 45 секундын өмнөГадаад иргэдийн 52.4% нь Монголд хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна59 минут 29 секундын өмнөУлаанбаатар марафонд 46,306 хүн бүртгүүлжээ3 цаг 8 минутын өмнөХаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ4 сар 30. 17:13Улсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ4 сар 30. 16:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.